
Улаанбаатар хотод:
-
Улсын Их Хурал дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
-
“Алдарт эх”-ийн одон гардуулах ёслол Төрийн ордонд болно.
-
11:00 цагт: “Динза, Цондоолойгийн анд найзууд” ТББ-аас “Хайр” гар зургийн уралдааныг гурван насны ангилалд зохион байгуулах талаар Зайсан скуэрт мэдээлэл өгнө.
-
“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
-
“Модлог гарден экспо” цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн худалдаа IC Park-т 60 хоногийн турш зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнг Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 6 дугаар сарын турш үргэлжилнэ.
Орон нутагт:
-
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Төв аймагт болно. Холбогдох утас: 89010150
-
“Би эстрадын дуучин-2025” уралдаан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын соёлын төвд энэ сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.
-
Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
-
Австрали улсын Сидней хотод хоёр дахь жилдээ “Made in Mongolia -2025” экспо үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.
-
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.