Улаанбаатар :
GOLOMT BANK:
Эрх vs Үүрэг/Хариуцлага Санал санаачлага/Гүйцэтгэл Эзэнт Монгол Дэлхийн хөгжлийн урсгалд Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Сонгинохайрханд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна
2025-05-26

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд 280 хүүхдийн багтаамжтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил ид өрнөж байна. Тус барилга нь 36x36 метр хэмжээтэй, хоёр давхар бүтэцтэй бөгөөд хүүхдийн хөгжлийг дэмжих зориулалт бүхий спорт заалтай байхаар төлөвлөгджээ.

2025 оны тавдугаар сарын байдлаар барилгын ажил 88 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд дотор засал болон гадна орчны тохижилтын ажил үргэлжилж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг “ЖИ ЭН ЗЭТ ЭФ ИКС” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд уг цогцолборыг ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Шинээр ашиглалтад орох энэхүү цогцолбор нь дүүргийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн насны хүүхдүүдийг ачаалал багатай, тохилог орчинд суралцах нөхцөлөөр хангах чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар, СХД-ийн ЗДТГ