
Канад технологи майнинг сервис ХХК нь дэвшилтэт технологи болон чанартай шийдлийг Монголд нэвтрүүлэх, нутагшуулах, Монгол Улсад нэмүү өртөг бий болгох, ханган нийлүүлэлтийн үр ашигтай сүлжээ байгуулах зорилготой.
Бид Хойд Америкийн байгальд ээлтэй, дэвшилтэт шилдэг технологи, ноу-хауг үйлчлүүлэгч, харилцагчиддаа санал болгож байна.
Мөн Канадын Сепро Минерал Системсийн зөвхөн Канадад үйлдвэрлэдэг iCON150 төхөөрөмж 2 мм-ээс жижиг ширхэгтэй алтны хүдрийг гравитацийн аргаар зөвхөн усаар угааж алт авдаг энэ төхөөрөмж өнөөг хүртэл гар аргаар алт олборлож байгаа Аляска, Өмнөд Америкийн Чили, Перу зэрэг улс орнуудад маш өргөн хэрэглэдэг байна. Ердөө 200 кг-тэй энэ төхөөрөмж бидний хөдөө гадаа явахдаа хэрэглэдэг бага оврын генератороор гаргасан 220кВ-ын цахилгаанаар ажилладаг учир зөөвөрлөхөд хялбар.
Үндсэн болон шороон ордны ямар ч хүдрийг угааж болох төдийгүй алт авалт хүдрээс хамааран 65-97% байдаг байна. Алт ялгагч төхөөрөмжийг шигшүүрийн хамт, эсхүл шигшүүр болон насосны хамт багц болгон авахад мөн хямдралтай үнээр авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.